Бараа бүтээгдэхүүний экспорт
2020 оны 03 сарын 03
Манай компани монгол үндэснийхээ гэрийн иж бүрдэл, тавилгуудыг экспортын шаардлага хангасан материал, түүхий эдээр стандартын дагуу дэлхийн олон орны хэрэглэгч захиалагчдын хүсэлтийн дагуу үйлдвэрлэн нийлүүлж, Монгол орныхоо нэгэн үнэт өвийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулж байгаа. Бид үйлчлүүлэгч нартаа экспортын бараа бүтээгдэхүүнийхээ баглаа, боодол, ариутгал, халдваргүйжүүлэлт, бичиг баримтын бүрдүүлэлт, ачилт, тээвэрлэлтийн зуучлалыг хийж үйлчилнэ. Олон улсад гарч байгаа бүтээгдэхүүний гарал үүсэлийн гэрчилгээ болон бусад дагалдах бичиг баримтын бүрдэлтийг хийж өгөхийн хамт гаалийн бүрдүүлэлт хийлгэх, гаалийн хяналт шалгалтаар оруулахад зуучлан үйлчилдэг.