Эрхэм хүндэт хамтран ажилладаг түншүүд, хэрэглэгч та бүхэндээ Монгол гэрийн тавилга, модон хийцийн салбартаа тэргүүлэгчдийн нэг үндэсний үйлдвэрлэгч “Модерн Гэр” ХХК-ийн хамт олны зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлэн мэндчилье
Манай компани анх 2005 онд 11 ажилчинтайгаар үйлдвэрлэлээ эхлүүлж байснаас хойш, өдгөө, захиргаа, мужааны цех, оёдлын цех, будгийн цех, бэлэг дурсгалын цех хэмээн салбар нэгжүүд бүхий, 20 орчим ажлын байрыг бий болгон өргөжин, тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Бид Монгол гэрийн иж бүрдлүүд, тавилга, дагалдах бүтээгдэхүүнийг чанар, дизайны өндөр түвшинд үйлдвэрлэн, Франц, Герман, Итали, Бельги, Щвейцарь, Нидерланд, Канад, Чех, Словак, Казахстан, Орос, Хятад, Япон, Солонгос зэрэг дэлхийн олон оронд экспортлохын хамт дотоодын зах зээлд, хувь хүн, албан байгууллагууд, гадаадын иргэд, элчин сайдуудад бүтээгдэхүүнүүдээ захиалгаар нийлүүлж ирсэн, Монгол үндэснийхээ нэгэн үнэт өвийг, өнөө цагийнхны анхаарлыг татсан байгаль орчинд ээлтэй, хэмнэлттэй амьдралын загвар соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа, нэр хүнд бүхий, баялаг туршлагатай хамт олон юм.
Манай үндэсний бүтээгдэхүүний үйлдвэр нь техник, технологийн иж бүрэн шинэчлэлтийг үе шаттайгаар хийн, бүтээгдэхүүний боловсруулалт, чанар, бүтээмж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжинд голлон анхаарч байдаг нь ур чадвартай Монгол инженерүүд, ажилтан, ажиллагсдын маань хөдөлмөр, зүтгэлийн илэрхийлэл билээ.
Та бүхэнд дэлхийд танигдсан үндэсний уламжлалт модон бүтээгдэхүүний шинэлэг загвар хийцүүдээс сонголтоо хийж, үндэсний үйлдвэрлэлээ тууштай дэмжин, сэтгэл ханамжтай хамтран ажиллахыг хүсэхийн хамт, ашдын бэлгэдэл Монгол ухаанаар хөгжихийн ерөөл дэвшүүлье.
Монгол
English